2019.03.20

Ж.Ганбаатар: Тендерийн хуулиас өмнө Татварын багц хуулиа хэлэлцэх нь зүйтэй

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.20/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дараалал танилцууллаа. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээс өмнө Татварын багц хуулиа хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна.

Тиймээс өнөөдрийн хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд Татварын багц хуулийг хэлэлцүүлэх саналтай байна.

Учир нь энэ хуультай уялдаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах учраас ийм саналтай байна.