Баасанхүү.О 2019.03.20 | NTV

"Үзэл бодлын зөрөг" Нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн О.Баасанхүү оролцлоо

"Үзэл бодлын зөрөг" Нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа..

Нэгдүгээрт, “Эрдэнэт” үйлдвэр миний тойрогтой холбоотой. Хоёрдугаарт, би хуульч хүн. Гуравдугаарт, 51 хувийг яривал 49 хувийн тал болгоод, 49 хувийг яривал 51 хувийн тал болгож улстөржүүлэх хооронд Монгол Улс өрнөөс өр рүү явж байна. Энэ асуудлыг хурдан цэгцэлье гэдэг л байр суурьтай байгаа. Хэрэв санаж байгаа бол “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотойгоор  23 дугаар тогтоолыг 2017 оны хоёрдугаар сарын 04 ны өдөр МАН-ын 47 гишүүн, АН-ын хоёр гишүүнтэй нийлээд нийт 49 гишүүн баталсан байдаг юм. Энэ тогтоолын эсрэг би кноп дарсан.