Б.Бат-Эрдэнэ 2019.03.20 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Энэ хуульд 12 жилийн хугацаанд 23 удаа өөрчлөлт оруулсан байна

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.20/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хуулийн төслийн санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

“Энэ хуульд 12 жилийн хугацаанд 23 удаа өөрчлөлт оруулсан байна. Өөрчлөлт оруулаад байхад сайжирдаггүй яасан хууль вэ? Одоо энэ удаагийн өөрчлөлт сайн байж чадах уу? хамаатан саднаараа тендерийг авч, шалгаруулж хийгээд дундаас нь ашиг хүртдэг нь үнэн. Өөрчлөөд өөдлөхгүй байгаа хуулийн гол гогцоо нь үүнд байгаа бус уу?

Хэнтий аймгийн Дадал суманд ЕБ-ын 2 сургууль төсвйн хуульд оруулсан. Гэтэл сургуулийн багтаамжийг багасгаад өөрийн хамаарл бүхий компаниар чанаргүй баригдсан бодит жишээ байна. Дэлгэрхаан суманд спорт заалтай нь барьчихсан бол энэ жилийн төсөвт спорт заалны барилгын төсөв нэмж оруулуулж байх жишээтэй.

Энэ мэт хууль хэрэгжихгүй байгаагаас болж төсвийн хөрөнгө үргүй зарцуулагдаад байна. Энэ өөрчлөлтөөр сайжрах юм байна уу? башир аргатай хүмүүс тендерийг санаатайгаар явуулахгүй байгаад ашиг хүртэх санаархлыг эхлээд зохицуулах хэрэгтэй байна.

Тендерийг үр дүнтэй болгох нэг гарц бол барилгын зураг төсөлтэй байх. Үүний дагуу жишиг зургаар төсвийн хөрөнгө оруулалтаар тендер зарлах хэрэгтэй байна.”

Түүний асуултад хуулийн төслийн ажлын хэсэг хариулт өглөө.