Д.Тэрбишдагва 2019.03.20 | Vip76.mn

Д.Тэрбишдагва: ААН-ээ дэмжиж байж чанартай бүтээн байгуулалт хүлээн авна

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.20/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:  

“Хамгийн бага харьцуулах үнэтэй байх нь тендерийн шалгуур болоод байгаа. Гэхдээ үүнийг тухайн үнэд багтах хамгийн чанартай байлгах үүднээс л хуулиа сайжруулах хэрэгтэй байна. Энэ л хамгийн их будлиан үүсгэдэг.

Баталгааны даатгалын асуудлыг зайлшгүй эргэн харах ёстой шүү. Хамаг хөрөнгө, мөнгөө ААН-үүд нь банкинд баталгаа болгоод хийчихдэг. Гэтэл хугацаа өнгөрөх тусам  хүү нь өсөөд байдаг. ААН-ээ дэмжих тусам чанартай бүтээн байгуулалт хийгдэнэ л дээ. Тиймээс давхар даатгалын асуудлыг бодож үзээрэй. ”