М.Билэгт 2019.03.20 | Vip76.mn

М.Билэгт: Байгалийн баялгаа тэгш хувиарлах тухай л сүүлийн үед яриад байгаа шүү дээ. Гэтэл...

УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт байр сууриа илэрхийлж, салбарын сайдаас хэд хэдэн асуудлыг тодруулсан юм.

2018 оноос хойш нийгэм даяараа ярьж байгаа зүйл бол газрын доорхи баялгаа ард түмэндээ тэгш хувиарлах тухай асуудал байгаа шүү дээ. Гэтэл энэ АМНАТ-ын татвар нь үүний эсрэг бодлого болоод байна. Татварын бодлогоор л бид баялгийн тэгш хуваарилалт хийнэ. Өөр боломжгүй. Алтны татварыг 2.5 хувь болгосноор төгрөгийн ханшаа тогтвортой байлгаж, валютын нөөцөө нэмэх гэж байнаа л гэдэг тайлбар өгдөг. 2014 оноос хойш алтны татварын нөөц сүүлийн 10 жилд хамгийн доод цэгтээ багассан. 1300 төгрөг байсан долларын ханш 2600 гартлаа ханш унасан. Тэгэхээр 2.5 хувь болгосон энэ 5 жилд валютын нөөц ч нэмэгдээгүй, төгрөгийн ханш ч тогтвортой байгаагүй. Тэгэхээр 5 жилээр сунгах биш, яриад байгаа тэгш хувиарлалтааа хийх хэрэгтэй. Хулгай хийгээд аваад явчхаж байна гэж байна. Энэ чинь тэгвэл бүүр ноцтой асуудал шүү дээ. Харин ч төрийн хяналт шалгалтаа хэрхэн сайжруулах вэ гэдэг дээр нь анхаарах хэрэгтэй байна.