Ц.Гарамжав 2019.03.20

Ц.Гарамжав: Мэргэжлийн болон хууль бус олборлогч нарыг ялгаж ойлгох хэрэгтэй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав байр сууриа илэрхийллээ. 

Уул уурхай бол бие даасан, томоохон шинжлэх ухаан. Ашиглалт, олборлолт нь шинжлэх ухааны үндэслэлтэй, хариуцлагатай байх ёстой. Мөн Уул уурхайг хариуцлагатай, хийж чаддаг үйлдвэрлэгч нар нь  явуулж байх ёстой юм л даа. Гэтэл өнөөдөр Монголд мэргэжлийн бус, хууль бус олборлолтууд нэмэгдсэн учраас ард иргэд, уул уурхай эрхлэгчдийн хооронд том зөрчил үүсчхээд байна. Үүнээс болоод зарим гишүүд алтны татварыг нэмэх, буулгах тал дээр эсэргүүцэлтэй байна л даа.

Өнөөдөр мэргэжлийн компаниуд 20-оод төрлийн татвар төлдөг. Хууль бус олборлогч нар роялтигийн татвараа яадаг юм гэснээс бусад татваруудыг төлдөггүй. Монгол банканд тушаасан алтны хэмжээнээс харахад 60 хувийг нь хувиараа буюу хууль бус олборлогч нар төлсөн байдаг. Тэдний дунд мэргэжлийн буюу хариуцлага хүлээнэ гэж байдаггүй. Ялангуяа байгаль орчны нөхөн сэргээлтийн. Ингээд тэр нэр хүнд нь мэргэжлийн компаниуд дээр үлддэг. Тэгэхээр энэ хоёр урсгалаа зохицуулахгүйгээр татварын бодлого ярих нь түргэдсэн зүйл болох вйи дээ. Мэргэжлийн бус байгууллагын хариуцлагагүй байдал чинь явсаар байгаад Монголын уул уурхайн салбарыг хариуцлагагүй байдалд хүргэж байна.