Ж.Бат-Эрдэнэ 2019.03.20 | Vip76.mn

Ж.Бат-Эрдэнэ: Уурхайн аман дээрээ хэдийг олборлож байгаагаа тоолдог болох ёстой

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.20/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

“Алтны татварыг 2,5%-иар хэвээр нь үргэлжлүүлэхийг дэмжихгүй байгаагаа би өмнө нь хэлсэн. Миний санал бол 5%-ийн татвар тогтоо.

Уурхайн аман дээрээ хэдий хэмжээний алт олборлож байгааг бид хянах бололцоогүй. Зөвхөн Монголбанкинд тушааснаар нь л тоолдог. Ийм замбараагүй байж болохгүй.

Талхны үйлдвэр хашаанаасаа хэдэн талх гаргаж байгаагаар үйлдвэрлэлийг нь тооцож болохгүй биздээ.

Олборлогч компаниудаа хөөрхий гэх юм. Газар дээр нь очоод харахаар задарсан харагдаж байдаг. Эдгээрт хяналт тавих ёстой байтал эсрэгээрээ зай тавьж өгөөд байх юм.

Уурхайн амнаас ухаж гаргаж байгааг нь тоолоод гаргаж болдоггүй юм уу? Технологийн хүчин чадал ямар байгааг тогтоож чаддаггүй юм уу? Цаасан дээр мэдээ мэдээлэл нь ирж байгаа биздээ. Илт наймаа цаана нь яваад байгааг харсаар байж, хилээр хууль бусаар гаргаад байна гэдэг үгээр халхалж 2,5%-ийн татварыг үргэлжлүүлэх гээд байна.

Үүнийг дэмжихгүй. Харин хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй.”