М.Билэгт 2019.03.20 | Vip76.mn

М.Билэгт: Нөхөн сэргээгддэг баялгаа дэмжих бодлого гаргах ёстой

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.20/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

“Байгалиа сүйтгэж, нөхөн сэргээгдэхгүй болгуулаад, 2 их наядын үнэ бүхий алтыг бичил уурхайчдаас худалдаж авч байна. Уг нь эдийн засгийн өсөлт гэдэг бол иргэдийн амьдрал дээшлэхийг хэлнэ. Зөвхөн уул уурхайгаас хамааралтай байдлаас салах, өөр салбараас эдийн засгаа өсгөх арга замыг энэ Засгийн газар тодорхойлох ёстой.

Нөхөн сэргээгддэг баялаг буюу мал аж ахуйн салбараас 850 сая ам.доллар байтугай валютыг бий болгох боломжтой. Махны үйлдвэрүүд баригдаад байна л гэдэг. Үүнийг Засгийн газар бодлогоор экспортод гаргахыг дэмжихгүй бол үйлдвэрүүд дөнгөж 10%-иа л ашиглаж байна. Ийм байхад 137 тэрбум ам.долларыг оруулж ирсэн. Тэгвэл 100 хувь ашиглаад эхэлбэл алтнаас ч илүү их валютыг бий болгох боломжтой.

1984 онд Монголын Засгийн газар валютынхаа нөөцийг нэмэгдүүлэхийн тулд ноолуураар эх үүсвэр бий болгоё гэж ямаан сүргээ өсгөх бодлого гаргасан. Гэтэл өнөөдөр бид газраа ухах, нүүрс, алтаа гаргаж зарах арга л яриад байна. Бид 1 доллар олохын тулд 15 долларын нөхөн сэргээлт хийх байгалиа сүйтгэж байгаа шүү.”