Б.Бат-Эрдэнэ 2019.03.21

Шинэ төрлийн татварыг бий болгохгүй

УИХ-ын чуулганаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.

Бид 3 жилийн өмнө иргэд, сонгогчдод амласан амлалтаа л биелүүлэх ёстой. Энэ хөтөлбөр дээр "...Эрх бүхий байгууллагууд үндэсний аж ахуй нэгжүүдэд тавигдсан татварын актын хүү торгууль, алдангаа, үндсэн татварын нөхөн төлбөрийг төлөх хугацааг сунгах, хаалгасан дансыг нь нээлгэх зэргээр бизнес эрхлэгчдээ дэмжинэ" гэсэн байгаа.  Мөн Шинэ төрлийн татварыг бий болгохгүй, жилийн орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс бага орлоготой ААНОАТ-ыг 1 хувь болгон бууруулах бодлого баримтална гэсэн байгаа. Тэгэхээр энэ цагаан дээр хараар биччихсэн бодлого хэр хэрэгжиж байгааг асуумаар байна. 

Хоёрдугаарт, томоохон ААН, үндэстэн дамнасан компаниуд,, УИХ-д эзэд нь сууж байгаа ААН маш их хөнгөлөлт эдэлж байгаа. Жишээ нь ЖДҮ-ийн тоног төхөөрөмж гааль, татвараас чөлөөлөх хууль гаргадаг. Энэ яг үнэндээ тэр том ААН-үүдэд үзүүлж байгаа л хөнгөлөлт байдаг. Энэ асуудлыг хуулийн төсөлд хэрхэн шийдсэн вэ?