Ж.Ганбаатар 2019.03.21 | Vip76.mn

Ж.Ганбаатар: Хуульд байгаа "нарийвчлан" гэдэг хэсэгт тодотгол хиймээр байна

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.21/ үдээс хойших хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

“Өнөөдрийн энэ хуулийг өөр хуульд нарийвчлан заагаагүй бол Татварын хнуулийг дагаж мөрдөнө гэсэн үг юм байна гэж би ойлгосон. Би ажлын хэсэгт байсан ч хурлын зарлал надад ирээгүй учраас би хуулийн төслөөс асуух олон зүйл байна.

Энэ нарийвчилна гэдэг дээр тодотгол оруулж өгмөөр байна. Бусад хуульд юу гэж зааснаас эс хамаарч татварын хуулиа л дагана гэсэн давуу эрхийн заалттай юм байна гэж ойлголоо зөв үү?”