С.Бямбацогт 2019.03.21 | Vip76.mn

С.Бямбацогт: Татвар төлөгчдөд хохиролтой заалтыг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ анхаараарай

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.21/ үдээс хойших хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

“Татвар төлөгчдөд хохиролтой заалтыг анхаарч үзээрэй. Хуулийг буцааж хэрэглэхгүй гэсэн зарчим бий. Татварын бусад хуульд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол тухайн асуудлыг илүү нарийвчилсан хуулийн, хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэж байгаа.

Тиймээс энэ хуульд тухайн асуудлыг хүндрүүлэх нөхцөлгүйгээр хэрэглэх бололцоо олгох ёстой. Тиймээс санал хураалтыг хойшлуулах хэрэгтэй байна.”