С.Чинзориг 2019.03.21 | Vip76.mn

С.Чинзориг: Малын тоо толгойн татвар гэж ямар татвар вэ?

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.21/ үдээс хойших хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

“Татварын нэр төрөлтэй холбоотой асуумаар байна. Хуульд малын тоо толгойн татвар гэж орж ирсэн байна. Энэ шинэ татвар уу? эсвэл өөр төрлийн татварын нэршлийг өөрчилж байна уу, МАН-ын мөрийн хөтөлбөрт шинэ төрлийн татвар бий болгохгүй гэсэн.

Өмнө нь байсан малын хөлийн татварыг ингэж тодорхойлж байгаа юм уу? Үүний ойлголтын зөрүүг нэгтгэж өгнө үү? Хэрвээ тийм бол дагаад олон асуудал үүсэх учраас хэлэлцэх ёстой байна.”