М.Билэгт 2019.03.21 | Vip76.mn

М.Билэгт: Бид мөрийн хөтөлбөртөө шинээр татвар нэмэхгүй гэж тусгасан шүү

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.03.21) нэгдсэн хуралдаанаар татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Санал хураалтын үед дэмжсэн дэмжээгүй гишүүд байр сууриа илэрхийлэв.


УИХ-ын гишүүн М.Билэгт

Бид мөрийн хөтөлбөртөө шинээр татвар нэмэхгүй гэж тусгасан. Эцэстээ энэ чинь зөрчилтэй байна. Монгол улсын эдийн засгийг авч яваа нэг том төлөөлөл бол малчид шүү. Дээр нь хүн амын гол хүнсээр хангахад энэ малчны хотонд үйлдвэрлэгдэж байгаа малчид байхгүй бол Монголын 3 сая иргэн яаж гол хүнсээрээ хангагдах вэ? Цаг наргүй ажилладаг олон талаас нь харж үзэн энэхүү заалтаа дахин нэг хараачээ.