С.Бямбацогт 2019.03.21 | Vip76.mn

С.Бямбацогт: Шинэ төрлийн татвар бий болгоогүй

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.21/ үдээс хойших хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

“Шинэ татвар бий болгосон зүйл байхгүй. Хуульд байгаа 29 төрдийн татвар өмнөх хуульд байсан. Авагддаг болон авагддаггүй. Татварын тогтоох нь УИХ-ын онцгой бүрэн эрх.

Хувь хэмжээг УИХ, Засгийн газар болон Аймаг орон нутгийн иргэдийн хуралд тогтоох эрх бий. Цаашид энэ татваруудыг сэргээж байгаа нь орон нутагт эрх шилжүүлж, орлогыг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах зорилготой юм.”