Чинзориг.С 2019.03.21 | Vip76.mn

С.Чинзориг: Малын тоо толгойн татварыг тогтоох эрхийг сумын ИТХ-д өгөх хэрэгтэй

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.03.21) нэгдсэн хуралдаанаар татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн байр сууриа илэрхийлж байна. 

С.Чинзориг гишүүн

Хэрэв малын тоо толгойн албан татвартай холбоотой заалт хэвээр үлдэж байгаа бол татварын хувь хэмжээг тогтоохтой заалт дээр ажлын хэсэг анхаараач ээ. Аймаг, Нийслэлийн ИТХ нь малын тоо толгойн албан  татварын хувь хэмжээг тогтооно гэсэн байна. Тэгэхээр үүнийг сумын ИТХ нь тогтоож, энэ олсон орлогоороо худаг ус  гаргах, малын бэлчээр хамгаалах гэх мэт шийдвэр гаргадаг эрхийг нь өгөх нь зүйтэй гэсэн саналтай байна.