Бямбацогт.С 2019.03.21 | Vip76.mn

С.Бямбацогт: Хөөн хэлэлцэх хугацааг 4 жил болгосон нь татвар төлөгчдөдөө ашигтай

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.03.21) нэгдсэн хуралдаанаар татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураах үеэр УИХ-ын зарим гишүүд Төсвийн байнгын хороонд байдаггүй гишүүд төслийг талаар гишүүд хангалттай мэдээлэлгүйгээр санал хураалт явуулж байна гэсэн байр суурь илэрхийлсэн юм. 

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт

"УИХ-ын гишүүд Ирц болон санал хураалтад оролцохгүйгээр тааллаараа аль ч байнгын хорооны хуралдаанд суух эрхтэй байдаг. Тэгэхээр зөвхөн Төсвийн байнгын хороо хаалттай хуралдаад, мэдээлэлгүй чуулганд оролцож байна гэж хэлэх нь буруу байхаа. Тэгэхээр бид аль ч байнгын хорооны хуралд оролцоод асуулт, асууж, санал хэрэх эрхтэй байгаа. Хөөн хэлэлцэх хугацаан 5 жил байсныг 4 жил болгосон нь татвар төлөгчдөдөө ашигтай юмаа" гэсэн байр суурь илэрхийллээ.