У.Хүрэлсүх 2019.03.22 | Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба

“Эрдэнэт үйлдвэр” компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгов

“Эрдэнэт үйлдвэр” компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр боллоо.


“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” КОМПАНИЙГ ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БОЛГОВ

”Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг нь баталлаа. Үйлдвэрийн газар нь өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллана. Мөн “Монголросцветмет” компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг нь батлав.