Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах орон тоог 25 хүн тутамд нэг байхаар тогтоов
2019.03.22

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах орон тоог 25 хүн тутамд нэг байхаар тогтоов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр боллоо.


Хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулах орон тоог аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилчдын 25 хүн тутамд нэг байхаар тогтоов.

Ажиллуулаагүй тохиолдолд сар бүр төлөх төлбөрийн хэмжээг Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул аймагт тухайн байгууллагын ажиллагсдын дундаж цалингийн хэмжээгээр, бусад аймагт дундаж цалингийн 60 хувиар тооцон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлж байхаар болов.