Ж.Ганбаатар 2019.03.22 | Vip76.mn

Ж.Ганбаатар: Гадаадын иргэн болон хамтарсан компани татвараа хасуулаад байх зохимжгүй шүү

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы (2019.03.21) нэгдсэн хуралдаанаар татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүний өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг эхэллээ.
Санал хураалтын үед дэмжсэн дэмжээгүй гишүүд байр сууриа илэрхийлэв.

 УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар

Хуулиа байнгын хороодуудаар сайн хэлэлцүүлэх ёстой. Бид төсвийн байнгын хороон дээр ороод санал өгөх эрхгүй. Санал гаргавал хураалгана өөрийнхөө саналыг дэмжих эрхгүй. Эдийн засаг болон бусад хороогоор хэлэлцүүлсэн бол өнөөдөр гишүүд ингээд деталчилж асуугаад байхгүй шүү энийгээ буцааж хараарай.Гадаад улсад төлсөн татварыг Монгол улсад төлөхдөө хасаж тооцно гэж. Хамтарсан компани гадаадад татвараа төлчихөөд тэр татвараа Монгол улсын татвараас хасуулдаг ийм байвал эргэлзээтэй шүү. Зөвхөн Монгол улсын иргэн л татвараа гадаадад төлчихөөд хасуулах боломжтой түүнээс биш гадаадын иргэн болон хамтарсан компани татвараа хасуулаад байх бол зохимжгүй шүү.