Баасанхүү.О 2019.03.21 | Vip76.mn

О.Баасанхүү: Дундын болон гэр бүлийн хөрөнгөөс авахгүй гэсэн санааг оруулмаар байна

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы (2019.03.21) нэгдсэн хуралдаанаар татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүний өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг эхэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Нийгмийн даатгалын шимтгэлээ ямар ч хүүгүйгээр улсад 22 жил төлөөд арай гэж тэтгэвэр аваад банкнаас зээл аваад нас барцан. 49 хоног нь ч гүйцээгүй банк хаалгыг нь тогшоод тэтгэвэрийн зээл байгаа шүү энэ зээлийг төлөөрөй гээд нөгөө хүн чинь уй гашуугаа арилгаж чадаагүй байхад үнэндээ хямралтай байна. Компани байгуулсан хүн компанийн мөнгөөрөө төлнө компани хөрөнгө байхгүй бол хувийн хөрөнгөөрөө төлөх юм уу? дундын болон гэр бүлийн хөрөнгөөс авахгүй гэсэн тэр санааг оруулмаар байна. Гэтэл өнөөдөр эсэргээрээ оруулж ирээд байгаа нь зөв үү буруу юу үндсэн хуулиндаа хүнлэг  энэрэнгүй иргэний ардчилсан нийгэм байгуулна гэдэг хүнлэг байх талаас нь анхаараарай.

Улсын бүртгэлийн алба бол хууль зүйн яамны харъяа, татварын ерөнхий газар сангийн яамны харъяа тэгэхээр төрийн захиргааны байгууллага татвар төлөгчийн бүртгэл гэдэг бол хоёр агентлаг шийдчихдэг асуудал мөн үү биш үү? Ядаж энийгээ яам руу яагаад оруулж болоогүй юм болоо?