Х.Нямбаатар 2019.03.22 | Vip76.mn

Х.Нямбаатар: Энх цагт цэрэг эрс эрүүл мэнд, амь насаараа хохирохгүй тал дээр ямар бодлого барьж ажиллах вэ?

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар ЗХЖШ-ын даргад А.Ганбатыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж, байнгын хорооны  гишүүдийн 93.3 хувиар  түүнийг  ЗХЖШ-ын даргад дэмжлээ. Хэлэлцсэн  асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж,  асуулт тодруулсан юм.


УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нэр дэвшигчээс зарим асуудлаар байр суурийг нь асуулаа

Монгол улсын зэвсэгт хүчин, ОУ энхийг сахиулах ажиллагаанд маш амжилттай оролцож, улс орныхоо нэр хүндийг маш өндөрт өргөж байгаа. Үүний хажуугаар дотоодын цэргийн анги, нэгтгэлийн удирдлагууд хариуцлага алдаж, эх цагт цэрэг эрсийн амь нас эндэж, эрсэдсэн тохиолдлууд гарах болсон.Энэ нь нийгмийн цочроож байгаа.

Өмнөх Батлан хамгаалах сайд үүнтэй холбоотойгоор хариуцлага үүрье гэж яригдаж байсан. Яг чиг үүрэг, төвлөрсөн нэгдмэл удирдлагын хүрээнд ЗХЖШ-ын даргад цэргийн анги нэгтгэлийн удирдлагууд шууд харьяалагдаж, захирагддаг. Томилгоо, сэлгээ эрх нь байдаг. Харин Батлан хамгаалахын сайд бол улс төрийн томилгоогоор хийгддэг. Үүнийг манай олон нийт мэддэггүй. Тэгэхээр та цаашид энх цагт цэрэг эрс амь нас, эрүүл мэндээрээ хохирохгүй байх, хариуцлагажуулах, сахилгажуулах чиглэлд ямар ажлууд хийх төлөвлөгөөтэй байна вэ?

Түүний асуултад нэр дэвшигч А.Ганбат хариуллаа.