Ундармаа.Б 2019.03.22 | Vip76.mn

Б.Ундармаа: 10 мянган айлын орон сууц барих тухай төслийг дэмжиж байна

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.03.22/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдах 10 мянган айлын орон сууцыг дэмжиж байна. Гэр хороолол бол Улаанбаатар хотын нилээд хүндрэлтэй утаатай, хөрсний бохирдолтой ийм хэсэг байдаг. Толгойт бүсийг яагаад энэ дээр орхигдуулсан байна вэ? оруулж өгөөч гэсэн санал байна. Мөн ажлын байрууд ихээхэн нэмэгдэхээр байна. Барилгын компианууд маань ашигаа бодож том том орон сууц биш өрхийн орлогод нийцүүлж бариарай.