Эрдэнэ.С Улаан.Ч Бямбацогт.С Оюунхорол.Д Энхбаяр.Ж Сумъяабазар.Д Учрал.Н Гарамжав.Ц Баттөмөр.Б Б.Саранчимэг 2019.03.22 | Vip76.mn

Өнөөдөр Олон улсын Наурызын өдөр

Өнөөдөр Олон улсын Наурызын өдөр

Энэ шийдвэрийг НҮБ 2010 онд гаргаж, хүн төрөлхтний соёлын өвд бүртгэсэн байдаг. Өнөөдөр энэ баярыг дэлхийн 400 гаруй сая хүн тэмдэглэж байна. Энэхүү олон улсын Наурызын өдрийг тохиолдуулан  УИХ-ын гишүүд Монгол орны нийт иргэдэд, тэдний дотор эх орны өнцөг буланд ажиллаж, амьдарч, сурч байгаа нийт казах иргэдэд баярын мэнд хүргэж, шинэ ондоо элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, үргэлж аз хийморьтой, өнгө жавхаатай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.

Наурыз /ноу-шинэ, руз-өдөр/ буюу шинэ өдөр аз жаргал, амжилт бүтээлээр бялхаж байх болтугай.

  • УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:

Урин хавартай золгосны бэлгэдэл казах түмний ёс заншил, өв уламжлал, үндэсний соёлын салшгүй хэсэг болсон хаврын баяр - Наурызын баярыг тохиолдуулан нийт казах иргэддээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, хотол олноороо эрүүл энх, хийморь цогтой, урам зоригтой амьдрахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Монгол Улсын хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад үе үеийн ажилч хичээнгүй, казахын ард иргэд хөдөлмөр бүтээл, авьяас чадвар, эрдэм мэдлэгээрээ үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан бөгөөд казах иргэдийн дундаас улс орондоо нэр хүндтэй төр, нийгмийн зүтгэлтнүүд, соёл урлаг, боловсролын салбарын алдартнууд, эрдэмтэд үйлдвэр, хөдөө аж ахуйн сайчууд олноор төрөн гарсан билээ.

Үндэсний уламжлалт Наурыз баяраа тэмдэглэж буй манай орны нийт казах иргэддээ элэг бүтэн, элбэг хангалуун, амжилт бүтээл арвин, аз хиймортой байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.


  • УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

Наурыз мейрамы құтты болсын! Өнөөдөр Наурызын баярын өдөр. Казах түмэндээ хаврын баярын мэнд хүргэе.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Олон ястны өлгий нутаг Ховд аймагтаа удахгүй болох Наурызын баярыг угтан хүүхэд багачуудын дунд домборын тэмцээн зохион байгууллаа. 

"Бид Үндэстэн ястан бүрийн өв соёлыг авч үлдэж түгээн дэлгэрүүлж, үр хойч үедээ өвлүүлэх үүрэгтэй билээ.

Тэмцээний бага насны ангилалд

  • 1-р байр Ж.Ержан, 2-р байр П.Маралбек, 3-р байр А.Акжол. 
  • Дунд насны ангилалд 
  • 1-р байр К.Еламан. 2-р байр А.Жемисгүль. 3-р байр А.Арман. 
  • Хамтлагийн төрөлд 
  • Жаргалант сумын Хос ишек баг тэргүүн байр. Буянт сумын Адыраспан баг дэд байр. Ховд сумын Баянбулаг баг гутгаар байрыг тус тус эзэлж авьяас билэг оюун ухаанаараа уралдлаа.

Тэмцээнд оролцсон нийт хүүхэд багачууддаа улам их амжилтыг хүсье." гэжээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

УИХ-ын гишүүн Н.Учрал: 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: 

УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ:

Наурыз баярын чимэг болсон үндэсний өв уламжлал, урлаг соёлынхоо дээжийг өргөж, азай буурал, зочид гийчдээ хүндлэн өргөн дэлгэр наадаж буй Монголынхоо казах түмэнд Наурызын баярын мэндийг хүргэе.