Б.Мөнхцэцэг 2019.03.22 | Vip76.mn

СХД-ийн 170-р цэцэрлэгийн "Урлагийн их наадам" боллоо

СХД-ийн 170-р цэцэрлэгийн "Урлагийн их наадам" боллоо

Сонгинохайрхан дүүргийн 170 дугаар цэцэрлэгийн авъяаслаг хүүхдүүд, багш, хамт олон дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэгийн нэрэмжит "Урлагийн их наадам" зохион байгууллаа.

170 дугаар цэцэрлэг орчны тохижилт, сургалт, арга зүй зэргээрээ дүүрэгтээ төдийгүй улсдаа жишиг болохуйц бөгөөд салбарын яамнаас  ёс заншил, өв уламжлалаа улсдаа төдийгүй дэлхийд сурталчилж, түгээж байгаа хэмээн өндөр үнэлж, улс даяар жишиг цэцэрлэг болгон зарлаад байгаа юм.

Одоогоор тус цэцэрлэгээс туршлага судлах гэсэн хүмүүсийн цуваа тасрахгүй байгааг цэцэрлэгийн эрхлэгч Х.Барнам хэлж байлаа.

Нийслэлийн болон 21 аймгаас сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд туршлага судалдаг бөгөөд иргэд ч байнга уг цэцэрлэгтэй танилцдаг юм байна.