Б.Саранчимэг 2019.03.22 | Vip76.mn

Дэлхийн усны өдөр: Цэнгэг ус-Тэгш хүртээмж

Дэлхий нийтээрээ жил бүрийн 3 сарын 22-нд “Дэлхийн Усны Өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. 1993 оны 3 сарын 22-ны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхагласан.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг "Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль"-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг ахлан ажиллаж байна.

Тус хуулийн төслийн ажлын хэгсийн ахлагчийн хувьд тэрээр хуульд ус бохирдуулж л байгаа бол төлбөрөө төлөх ёстой, төлбөр нь эргээд усны нөөц, байгаль орчныг хамгаалахад зарцуулагдах ёстой гэсэн зарчмыг баримтлан ажиллаж байна.