Баттулга.Х Содбилэг.О 2019.03.22 | Vip76.mn

ЗХЖШ-ын даргад А.Ганбатыг томиллоо

ЗХЖШ-ын даргад А.Ганбатыг томиллоо

УИХ-ын нэгдсэн чуулганаар ЗХЖШ-ын даргад А.Ганбатыг томилох асуудлыг зөвшилцөхөөр хэлэлцэж байна. Үдээс өмнө хуралдсан Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхи нь түүнийг томилохыг дэмжсэн юм. 

ЗХЖШ-ын даргад А.Ганбатыг томилох саналыг Монгол улсын Ерөнхийлөгчөөс санал болгож оруулж ирж байгаа бөгөөд танилцуулгыг ЕТГ-ын дарга З.Энхболд уншиж танилцууллаа.

Харин АБГББХ-ын санал дүгнэлтийг байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн О.Содбилэг танилцууллаа. 

ЗХЖШ-ын даргад нэр дэвшигч А.Ганбатаас УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Ж.Эрдэнэбат  нар асуулт асууж Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Т.Цогтбаатар, Ж.Мөнхбат Ж.Энхбаяр нар санал хэллээ. Санал хураалтаар гишүүдийн олонх дэмжсэн тул А.Ганбатыг ЗХЖШ-ын даргаар томиллоо.