Оюунхорол.Д 2019.03.22 | Vip76.mn

Тендерийн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдлаа

https://www.youtube.com/watch?v=UUCdlUv9SVE

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.22/ нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн, баталлаа.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцууллаа.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгээс УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Д.Пүрэвдорж, З.Нарантуяа нар асуулт асууж санал дэвшүүлсний дараа санал хураалтаар гишүүдийн олонх дэмжиж хууль батлагдлаа.