М.Билэгт 2019.03.22

М.Билэгт: 60-70 жил валютын нөөцөө бүрдүүлдэг байсан бодлогоо эргэж хараач

УИх-ын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэд хэдэн удаа хойшлогдоод буй уг хуулийн төслөөр алтны татварыг 2.5 хувь болгохоор Засгийн газар өргөн мэдүүлсэн юм. Харин УИХ-ын байнгын хороо дээр зарчмын зөрүүтэй саналаар 5 хувь болгохоор өөрчлөөд байгаа юм.


 

УИХ-ын гишүүн М.Билэгт

Зарчмын зөрүүтэй саналыг дэмжиж байна. Гэхдээ бид цаашид энэ талаа өшөө бодох ёстой. Иргэн баян бол улс баян гэдэг үг бий. Бид иргэдээ ажилтай, орлоготой байлгаж  чадах нь энэ УИХ, Засгийн газрын эрх. Бид бусад бусад нөөцөө харахгүй байна. Өмнө нь 60-70 жил валютын нөөцөө бүрдүүлдэг байсан тэр бодлогыг эргэж хараач гэж дахин дахин хэлмээр байна. Бид малчны хотонд байгаа нөхөн сэргээгддэг, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй байна.