Бат-эрдэнэ.Ж 2019.03.22 | Vip76.mn

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.22/ үдээс хойших хуралдаанаар "Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ Эдийн засгийн байнгын хорооны дүгнэлтийг нэгдсэн чуулганд танилцууллаа.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар тус хуулийн анхны хэлэлцүүлэг хийх үеэр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор чуулганы нэгдсэн хуралдаанд санал хураалт явуулж, дараагийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.