С.Чинзориг 2019.03.22 | Vip76.mn

С.Чинзориг: Төрийн албаны хуулинд байгаа заалтыг давхардуулсан байна

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.22/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг хуулийн зарим заалт Төрийн албаны тухай хуулийн заалттай давхцаж байгааг хэлсэн юм.

Сумын ажилтанг аймгийн татварын дарга, сумын даргатай зөвшилцөж томилох юм байна. Энэ зөв. Гэхдээ сахилгын арга хэмжээг авах эрхтэй байна гэх тусгах хэрэг байсан уу. Бидний өмнө баталсан Төрийн албаны тухай хуульд "Тухайн албан тушаалтны томилж байгаа эрх бүхий албан тушаалтан сахилгын арга хэмжээ авч байна" гэж заасан байгаа. Тэгэхээр төрийн албаны тухай хууль дээр байгаа зүйлийг чинь баараггүй нь дээр гэж байгаа юм шиг давхардуулж бичих хэрэг байгаа юмуу.