Нармандах.М 2019.03.25 | Montsame.mn

Ирэх онд Монголын хүнсчдийн холбооны 90 жилийн ой тохионо

Гурван зуун гуч гаруй гишүүн байгууллагыг нэгтгэсэн Монголын хамгийн том ууган төрийн бус байгууллага болох Монголын хүнсчдийн холбооны 90 жилийн ой ирэх 2020 онд тохиох аж. Ойгоо угтан хүнсний манлай үйлдвэр шалгаруулах спорт урлагийн наадам болон ур чадварын уралдаан зохион байгуулах зэрэг олон ажлууд хийхээр төлөвлжээ. Өнгөрсөн бямба гаригт Монголын хүнсчдийн холбооны ахмадын зөвлөлөөс салбарын ахмад ажилтануудаа хүлээн авч уулзалт зохион байгууллаа.

Монголын хүнсчдийн холбооны ахмадын зөвлөлийн дарга Ч.Лхамсүрэн: Манай энэхүү уулзалт жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг. Хүнсний аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд гар бие оролцон ахмадууд маань уулзаж нэг өдрийг хамт сайхан үеэ дурсаж өнгөрүүлдэг. Бүх ахмадууддаа эрүүл энхийг хүсье.

Мөн хүнсчдийн холбооноос энэ үеэр ахмадын зөвлөлдөө таван зуун мянган төгрөг хандивлсан юм. Ой угтсан ажлын хүрээнд маргааш буюу Мягмар гаригт Бялуу чимэглэх ур чадварын уралдаан технологийн дээд сургуулийн байранд болох юм.