2019.03.26

С.Бямбацогт: Бүтээж, босгож байж улс орон хөгжинө

2010 онд УИХ-аас "ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ" дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг батлан хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрийн үр дүнд нь 100 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжиж, төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажил давж биeлсэн юм.

Мөн хөтөбөрийн хүрээнд бүх аймгийн төв нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдоод дуусаж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ" дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг анхлан санаачлагчдын нэг бөгөөд тус хөтөлбөрийн хэрэгжилтэд дүгнэлт хийж Засгийн газарт чиглэл өгөх Ажлын хэсгийн ахлагчаар ажилладаг.

Хөтөлбөр хэрэгжих хугацаанд дутуу үлдсэн ажлыг гүйцээн хэрэгжүүлэх, эрчимжүүлэхэд тэрээр онцгой анхаарч байна.

Энэ хүрээнд УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ, Үндэсний хөгжлийн газраас хамтран энэ сарын 28- нд Төрийн ордонд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ.