Сумъяабазар.Д Бат-эрдэнэ.Ж 2019.03.27 | Vip76.mn

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2019.03.26-ны өдрийн УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газраас 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Тус Байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжиж, төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтсон байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, О.Баасанхүү, Б.Пүрэвдорж нар асуулт асууж тодруулсны дараа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжиж, хуулийн төсөл эцэслэн батлагдав.

Алт олборлож байгаа бичил уурхай эрхлэгч, хувь хүн бүрээс рояалти татвар авна

Хуулийн төсөл батлагдсанаар өмнө нь зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс алт олборлосны татвар авдаг байсан бол хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар алт олборлож байгаа бичил уурхай эрхлэгч, хувь хүн бүрээс рояалти татвар авах юм.

Алтны нөөц ашигласны төлбөр өмнө нь борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү байсныг хуулийн өөрчлөлтөөр 5.0 хувь болгов

Мөн алтны нөөц ашигласны төлбөр өмнө нь борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү байсныг хуулийн өөрчлөлтөөр 5.0 хувь болгон өөрчилж байгаа ажээ.