У.Хүрэлсүх 2019.03.27 | Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар Х.Бадамсүрэнг томиллоо

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар Х.Бадамсүрэнг томиллоо

Өнөөдөр /2019.03.27/ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Уг хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн зарим асуудлыг тоймлон хүргэе.

Товч мэдээ

-  Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хот, Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод  Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжив. УИХ хэлэлцэн шийдвэр гаргана.

-  Автотээврийн тухай, Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

-  Хэнтий аймгийн Баян-Овоо сумын төсвийн байгууллагуудыг халаалтын нэгдсэн сүлжээнд холбоход шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн нэдүгээр сард тус суманд ажиллах үеэрээ санхүүжилтийг нь шийдвэрлэхээр болсон юм.

-  “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирлаар Х.Бадамсүрэнг томилов. Х.Бадамсүрэн нь 2016 оны 12 дугаар сараас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан юм.