Баасанхүү.О 2019.03.27 | Vip76.mn

О.Баасанхүү: Алтны татвар нэмээд орлого яг хэдэн хувиар нэмэгдэх вэ?

2019.03.26-ны өдрийн УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газраас 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нэгдсэн хуралдаанд танилцуулж гишүүд асуулт асууж санал бодлоо илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Энэ хууль батлагдаад явах байх гэж бодож байна. Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах үед уул уурхайн сайдын зүгээс хэлж байсан. Энэ хууль батлагдахаар далд эдийн засаг бий болно, хулгайг зогсоож чадахгүй, хууль бус хил давуулалт ихсэнэ тийм болохоор хэцүү байна гэж байсан. 20 жил хууль хийж байсан хууль зүйн сайд маань энэ тогтолцоог бий болгосон. Одоо би уул уурхайн сайдаас юу асуух гээд байна гэхээр энэ хуулийг баталсанаар алтны хууль бус наймаа ихсэнэ гэсэн тэр байр суурь хэвээрээ байгаа юу? жишээлбэл 5 хувь гэх юм бол өмнө авч байснаас хамаагүй өндөр татвар авах боломжтой гэж ойлгож байна. Бид нэг хууль баталдаг дараа нь гай болсон гэж хэлдэг. Ухдаг амны тоо нь цөөрөөгүй хулгайгаар л хил давуулахгүй бол татвар нэмэгдэж байхад орлого нэмэгдэнэ биз дээ? Орлого хэдэн хувиар нэмэгдэх вэ?