Эрдэнэ.С 2019.03.27 | Vip76.mn

С.Эрдэнэ: 1937 онд байгуулагдсан Онцгой бүрэн эрхт комисс байгуулагдах суурь тавигдаж байна

Өчигдөр /2019.03.26/ УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2019 оны 03 дугаар 25-ны өдөр хуралдан зөвлөмж гаргаж, “Бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачилж, нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгасан байна.



Энэ үеэр АН-ын бүлэг төслийг дэмжих боломжгүй хэмээн үзэж, хурлыг орхин гарсан юм. Яагаад хуулийн төслийг дэмжихгүй байгаагаа УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ байр сууриа илэхийлсэн юм.

С.Эрдэнэ

АН хувийн өмчийг дээдэлдэг, Баруун-Төвийн нам байна гэдэг үзэл баримтлалаа баталж, зарласан. Энэ намын даргын хувиар би энэ үзэл баримтлал, үнэт зүйлсийг хамгаалах үндсэн үүрэгтэй. УИХ-ын гишүүнийхээ хувьд тангараг өргөхдөө Монгол улсын Үндсэн хуулийг ягштал дагаж мөрдөнө. Үндсэн хууль зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй  гэдэг тангаргаа Монгол төрийн сүлдний өмнө өргөсөн. Өнөөдөр орж ирж байгаа хуулийг би Монгол улсын Үндсэн хууль зөрчсөн гэж харж байна.