Оюунхорол.Д 2019.03.27 | Vip76.mn

Д.Оюунхорол: УИХ сэтгэл хөдлөлд автахгүй, асуудлыг бодитоор харах хэрэгтэй

Өчигдөр /2019.03.26/ УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2019 оны 03 дугаар 25-ны өдөр хуралдан зөвлөмж гаргаж, “Бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачилж, нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгасан байна.


УИХ-ын гишүүн Д.Оюунхорол энэ асуудалд сэтгэл хөдлөлөөр бус болгоомжтой хандах ёстой шүү гэдгийг УИХ-д анхааруулалаа.

УИХ-ын гишүүн Д.Оюунхоол

Монголын нийгэмд шударга бус явдал бий болж, дуулиантай хэргүүд дарагддаг асуудал сүүлийн 4 эсвэл 8 жилд бий болсон асуудал биш,сүүлийн 20 жил явсан. Өнөөдөр сүүлийн үед болж байгаа ой санамжид байгаа гэмт хэргүүдийн талаар ярьж байна. Гэтэл энэ тийм биш маш олон хэрэг бий. Бид өнөөдөр энэ асуудалд сэтгэл хөөрлөөр хандаж болохгүй.

Тиймээс Монгол улсын хууль тогтоох байгууллага асуудлыг хийгүйгүйгээр гаргах хэрэгтэй.

Тиймээс учраас энэ хуулийн хэлэлцэх эсэх асуудлыг ярилцахдаа бид олон асуудлыг тооцоо, үндэслэлтэй өдөр, шөнөгүй ярих хэрэгтэй. Энд бид хүний тухай бус тогтолцооны тухай ярьж байгаа юм. Тиймээс хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хавтгайруулан, хууль гаргах замаар шийдвэрлэх нь зөв юмуу? буруу юуу?.Тухайн байгууллагын бие даасан, албан тушаалтны хараат бус байдалд хандсан, Үндсэн хуулийн шинжтэй зөрчил рүү Монгол улсын их хурал  хандаж болохгүй.  Шүүгчийн хараат бус байдал руу хэт орж байна гэж үзэж байна. Эзэнтэй хэргүүдийг хууль тогтоомжийн дагуу шийдэх боломж бүрэн байгаа гэж харж байна. Бүх шатны шүүх гэхээр аймаг, сумын шүүх гээд хэтэрхий өргөн хүрээг хамраад байгаа юм биш үү. Тэгэхээр