Чинзориг.С 2019.03.27 | Vip76.mn

С.Чинзориг: Шударга бус шүүгчдийн асуудлыг цэгцлэх цаг нь болсон

Өчигдөр /2019.03.26/ УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулж гишүүд асуулт асууж санал бодлоо илэрхийлэв.

УИХ-ын гишүүн С.Чинзориг

2012 оны УИХ-ын сонгуулиар Өвөрхангайчуудын саналыг авч гишүүнээр сонгогдож тойргийн хороо хүлээн зөвшөөрсөн. Түр үнэмлэхээ олгосон байтал Хан-уул дүүргийн шүүгч захирамж гаргаж давж заалдах эрхгүйгээр үндсэн хуулиар олгогдсон сонгох сонгогдох эрхэнд шүүх бүдүүлэгээр халдсан. Тухайн үед шүүх буруу ажиллаж байна гэж ойлгож байсан гэтэл тухайн үедээ  шударга бусын хонгилоор орж байснаа ойлгохгүй байсан байна. Нэг азтай нь тэр хорьдог газар нь аваачаагүй эрүүдэн шүүлт элдэв бусын юманд нь ороогүй. Энэ асуудлыг арилгах цэгцлэх цаг нь одоо болсон. Тиймээс энэ саналыг дэмжиж байна.

Ерөнхийлөгчийн саяын танилцуулга дээр эрүүгийн хэргийн олон асуудал байна тэгэхээр ганц эрүүгийн хэрэг юм уу миний сая ярьсан иргэний хэргийг шийдэж байгаа шударга бус шүүгч нарт адилхан үйлчлэх үү? Мөн 2013 оноос хойш томилогдсон шүүгч нарт гээд гарч байна энэ чинь зөвхөн оноор таслагдаад тэрнээс хойшхи шүүгч нарт юм уу? дараагийн дугаарт бүх шатны шүүхийн удирдлага дээр хариуцлага тооцох гэж байгаа юм байна гэж би ойлголоо. Тэгэхээр энэ хуулийн төсөл батлагдвал зөвхөн ерөнхий шүүгч нарт нь хариуцлага тооцох юм уу? Шударга бус ажилладаг бүх шүүгч нарт хариуцлага тооцох юм уу?