Баасанхүү.О 2019.03.27 | Vip76.mn

О.Баасанхүү: Эрүүдэн шүүсэн гэдэг бичлэгийг хэзээ үзүүлэх вэ?

Өчигдөр /2019.03.26/ УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулж гишүүд асуулт асууж санал бодлоо илэрхийлэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Хуулийн байгууллагын шинэчлэл дээрээс нь авлига албан тушаалтай тэмцэх ёстой гэсэн үндэслэлээр нь дэмжмээр байна. Ялангуяа сүүлийн үед тэр 30 гэр бүл гэдэг бол дэндүү даварсан. Миний хувьд бол асуух нэг зүйл нь тэр эрүүдэн шүүж тамлан зовоож хүн алсан Д.Энхбат гэж хүн байдаг тэрийг сэргээж шалгах уу? Дээрээс нь С.Зоригийн хэргийн эрүүдэн шүүсэн хэргийг гаргаж тавьж байна бусад бүх хэргийг гаргаж тавих хэрэгтэй. Эрүүдэн шүүсэн гэдэг бичлэгийг хэзээ үзүүлэх вэ? Мөн энэ хэд нь шударга бус байсан юм бол дараагийн хүмүүс нь шударга гэдгийг яаж тогтоох юм бэ? Тэгэхээр бүтэц тогтолцоо хууль системээр нь өөрчлөх ёстой. Хүн өөрчлөөд хугацаатай шударга байна дараагийн хүн гараад дахиад л өөр болно. Энэ үндсэн хуулиндаа хэр нийцэж байгаа вэ?