Нямбаатар.Х 2019.03.27 | Vip76.mn

Х.Нямбаатар: Хууль шүүхийн тогтолцооны өөрчлөлтийг нэн яаралтай шийдэх хэрэгтэй

Өчигдөр /2019.03.26/ УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулж гишүүд асуулт асууж санал бодлоо илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар

Хэлэлцэх эсэх асуудал нь нээлттэй байгаа учраас үндсэн хуулийн асуудал яригахгүй байх гэж бодож байна. Эрүүдэн шүүх хэлмэгдүүлэх бол хамгийн аймар түүх юм гэдгийг 20-р зууны Монгол төрийн түүх гэрчилдэг. Марталгүй санаж яв гээд төрийн ордоны баруун талд том хөшөө босгосон байдаг. 1990 онд Монгол улс анх удаа эрх зүйт төрийн зарчимаар хөгжие төр нь иргэнийхээ өмнө хариуцлага болье гэж анхны хуулиа 1990 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр баталсан байдаг. Хэн нэгэн энэ нийгэмд айдасгүй тэгш шударга ажиллая гэвэл хүнийг албан тушаалтанг биш тогтолцооны өөрчлөлт рүү бид маш яаралтай явах цаг болжээ. Тэгж байж бид хүний эрхийг дээдэлсэн улс орон болно.