Мөнх-Оргил.Ц 2019.03.27 | Vip76.mn

Ц.Мөнх-Оргил: Хууль дээдлэх зарчимтайгаа нийцүүлэх нь зөв

Өчигдөр /2019.03.26/ УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулж гишүүд асуулт асууж санал бодлоо илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-оргил

МАН-ын бүлэг Ц.Нямдорж сайдын мэдээллийг сонссон. Гэхдээ ийм хуулийн төсөл өргөн бариад ороод ир гэсэн чиглэл ч юм уу шийдвэр намын бүлгээс гараагүй шүү. Намын бүлэг юу гэж шийдсэн бэ гэхлээр нэгдүгээрт засгийн газарт энэхүү ил болгох нь зүйтэй юм байна гэсэн чиглэл өгсөн. Хоёрт УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулая ажлын хэсэг энэ хуулийн асуудлуудыг нэг мөр цэгцлээд УИХ-ын гишүүдээс хуулийн төслийг өргөн баръя гэж шийдсэн. Тэр эрүүдэн шүүсэн үйл ажиллагаанд оролцсон мэдэх ёстой ч мэдээгүй мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрүүлсэн бүх хүмүүст хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. Миний бодлоор яг одоо өргөн барьснаар энэ хууль батлагдвал үндсэн хуультай зөрчилдөнө. Шүүхийн тухай хуулийн 6,4т шүүхийн бие даасан хараат бус байдлыг дордуулсан ямар нэг хууль тогтоомж захиргааны акт гаргахыг хориглоно гэсэн заалттай байдаг шүү.