Гарамжав.Ц 2019.03.27 | Vip76.mn

Эрүүдэн шүүж ял тулгадаг байдлыг дахин гаргуулахгүйн тулд бичлэгийг олон нийтэд үзүүлэх нь зүйтэй

Өчигдөр /2019.03.26/ УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Энэхүү төсөл нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2019 оны 03 дугаар 25-ны өдөр хуралдан зөвлөмжийн дагуу өргөн баригдсан юм. Тус зөвлөмжөөр  “Бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачилж, нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгасан байна.


УИХ-ын гишүүн Ц.Гарамжав асуулт асуулаа

Ардчиллыг байгуулж байгаа энэ 28 жилийн хугацаанд бид шинэ байгуулж байгаа нийгмийнхээ алдаа, оноотой талыг нь нийтээрээ мэдэрч байна. Энд гараад байгаа хамгийн том гажуудал бол шүүх тогтолцоон дээр гараад байгаа гажуудал юм. 21 зуунд, хүн төрлөхтөн ингэж өндөр хөгжсөн үед ийм эрүү шүүлт, хүүхдийн болон эмэгтэйчүүдийн хүчирхийлэл газар авч байгаад харамсаж байна. Тэгэхээр энэ хуулийн өөрчлөлтүүд хэдийд хэрэгжиж эхлэх вэ? Мөн С.Зориг агсны хэргийг хүлээлгэхээр эрүү шүүлт үзүүлсэн гэх бичлэгийг УИХ-аас гадна олон нийтэд хэзээ үзүүлэх вэ? 

Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд

"Тодорхой хэсгийг нь үзүүлэхэд бэлэн гэдгээ Л.Оюун-Эрдэнэ сайд хэлсэн. Чуулганы танхимд ч биш олон нийтэд телевизээр гаргах хэрэгтэй байгаа юм. Дахиж ийм эрүүдэн шүүн, ял тулгах байдал гаргуулахгүй байхын тулд олон нийтэд үзүүлэх нь зүйтэй" гэж үзэж байна гэв.