О.Баасанхүү 2019.03.27 | Vip76.mn

О.Баасанхүү: Эрүүдэн шүүсэн хангалалттай үндэслэлийг хэн тогтоох вэ?

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.27/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2019 оны 03 дугаар 25-ны өдөр хуралдан зөвлөмж гаргаж, “Бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачилж, нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгасан.

Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын язгуур ашиг сонирхлыг хамгаалж ажиллаж чадахгүй байгаа шүүх, хууль хяналтын байгууллагын удирдлагын үйл ажиллагааг үндэсний язгуур ашиг сонирхолд нийцүүлж, үндэсний аюулгүй байдалд учирч байгаа ноцтой эрсдэлийг арилгах зорилгоор холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж өргөн мэдүүлсэн юм.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үед УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“Ямарч эрүүл ухаантай хүн хүлээн зөвшөөрөөд, дэмжээд, тэр ч байтугай дэмжсэн этгээдийг нь өөгшүүлэхгүй л байх. Эрүүдэн шүүлтийг таслан зогсоох нь зүйтэй. Үүнийг гүйцэтгэсэн болон оролцсон гэж 2 ангилж үзэж болно. С.Зориг агсны хэргээс гадна Бямбаа гэж шүүгч эмэгтэйн амиа хорлосон асуудал бий. Энэ бол эрүүдэн шүүснээс болсон л доо. Төрийн хамгаалалтанд байдаг газар хүн амиа хорлоно гэдэг бол байж болохгүй юм.

Эрүүдэн шүүсэн хангалалттай үндэслэл гэдгийг тогтоож өгөх үү, байна гэж үзээд хүргүүлэх юм уу? энийг тодруулж өгнө үү?

Ер нь гэмт хэрэг хийгээгүй хүнд хуулийн байгууллагын дарга хэн байх нь хамаагүй. Харин тэнд ажиллаж байгаа хүн нь ард түмэнд тэгш сонголттой хууль хэрэглэдэг байх ёстой. Гэмт хэрэгт буруутгагдаж байгаа хүн өөр буруутайгаа нотлох ёсгүй юм. Үүнийг шүүх л тогтоох ёстой.

Шууд бус хамаарал бүхий этгээдүүдийг чөлөөлөх боломж бий юу?”

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хариулт өглөө.