2019.03.28

Өвсний үндэс хөтөлбөр дөрвөн аймагт эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллана

Япон улсын Засгийн газрын Өвсний үндэс- Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд Увс, Завхан, Баян-Өлгий, Дорноговь аймгуудад эрүүл мэнд боловсролын салбарт хэрэгжихээр өнөөдөр гэрээг үзэглэлээ.

Өвсний үндэс хөтөлбөр нь хөгжиж буй орны орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн салбарт зорилт тавин ажилладаг. Төслүүд Завхан аймгийн Баянхайрхан сумын эмнэлгийн засвар, Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдүгээр сургуулийн дотуур байрны засвар зэрэгт зарцуулагдах юм байна.