Ё.Баатарбилэг: Музейн зураг төсөл хийдэг мэргэжлийн архитектор байхгүй байна
2019.03.28

Ё.Баатарбилэг: Музейн зураг төсөл хийдэг мэргэжлийн архитектор байхгүй байна

Байгалийн түүхийн музейн байшин ашиглалтын шаардлага хангахгүй болж үүдээ хаагаад зургаан жилийн нүүр үзжээ.

 

Өнгөрсөн хугацаанд тус музейн шинэ байрыг Солонгос улсын тусламжтайгаар барих боллоо гэсэн мэдээлэл явж сүүлдээ монголчууд барих газраа олж чадахгүй байгаа гэх болсон. 

Тэгвэл өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгийн өгсөн мэдээллээр "Хотын төвийн байршилтай ашиглалтын шаардлага хангахаа больсон музейнүүдээ төрийн өмчийн газар руу шилжүүлээд дуудлага худалдаанд оруулаад олсон санхүүжилтээрээ шинэ музейн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх боломжийг бид судалж байна.

Монголд өнөөдөр музейн зураг төсөл хийдэг мэргэжлийн архитектор байхгүй байна.  Учир нь Монголд өнөөдөр ашиглагдаж байгаа музей, театрын барилгуудын зураг төслийг дандаа гадны уран бүтээлчдээр хийлгэсэн байдаг. 1990 оноос хойш Монгол Улсад үндэсний хэмжээний театр, музей баригдаагүй. Тиймээс энэ жил ядаж театр, музей хоёрынхоо зургийг нь бэлэн болгоод төсвөө тодорхой болгохоор зорьж байна.

Байгалийн түүхийн музейн шинэ барилгыг Солонгосчуудын тусламжаар барина гэдэг мэдээлэл явсан байдаг. Гэтэл үүнийг судлаад үзтэл 100 хувь тусламжаар бус тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээлээр барих асуудал яригдсан байдаг.

Бидний одоо барьж байгаа бодлого бол байгаль, түүх гэх мэт бүх зүйлээ нэг дор үзээд гарчихдаг нэг том цогцолбор музейтэй болох нь зөв юм гэсэн зорилго тавин ажиллаж байна" гэлээ.