Байгаль орчныг хамгаалахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй
2019.03.29

Байгаль орчныг хамгаалахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй

“Гал түймрийн гамшгийн хохирлыг бууруулахад бүх нийтийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж байна. Тус хэлэлцүүлэгт ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал  “Гал түймрийн нөхцөл байдал, анхаарах зарим асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Илтгэлд дурьдагдсан зарим нэг тоо баримтаас үзвэл, НҮБ-ын дэргэдэх Галын статистикийн төвөөс ХХI зууны эхний 10 жилд улс орнуудад гарсан гал түймрийн нөхцөл байдалд хийсэн дүгнэлтээс үзэхэд дэлхийн байгаль цаг уурын дулаарал, техник, технологийн хөгжил, хүн амын өсөлтөөс шалтгаалан гал түймрийн тоо, хохирол жил тутам харьцангуй өсөж байгааг тэмдэглэсэн байна.

Монгол Улсад сүүлийн таван жилийн хугацаанд 19,955 удаагийн гал түймэр гарч төр, аж ахуйн нэгж, иргэдэд 59,5 тэрбум төгрөгийн хохирол шууд учирсан байна. Гал түймрийн улмаас  288 хүн өртөж амь насаа алдсанаас, 101 буюу 35,1 хувь нь бага насны хүүхэд , түлэгдэж бэртсэн 199 хүний 54  нь хүүхэд байна.

Харин он гарсаар эхний гурван сарын байдлаар 1234 удаагийн ахуйн гал түймэр гарч, гал түймэрт 19 иргэн өртөж амь насаа алдсаны 7 нь хүүхэд, 8 иргэн түлэгдэж, гэмтсэний 2 нь бага насны хүүхэд байгаа юм.

Түүнчлэн сүүлийн таван жилийн хугацаанд  1075 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, байгаль, экологи, эд материалд 203.1 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Түймрийн улмаас 8 иргэн амь насаа алдан,  нийт 13,8 сая га хээр, 0.22 сая га ойн сан өртөж шатсан байна. Он гарсаар нийслэл Улаанбаатар хот, Булган, Дорнод, Дорноговь, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв аймгийн 10 суманд нийт 10 удаагийн ой, хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 24.2 га ой, 1476.8 га хээр, нийт 1495.3 га талбай түймэрт өртсөн байна.

Гал түймрийн шалтгаан нөхцөл

Дээр дурьдсан гал түймрийн шалтгаан нөхцлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр галын аюулгүй байдалд хяналт шалгалт, зөвлөн туслах ажлыг жил бүр улсын хэмжээнд зохион байгуулан ажилладаг.  Өнгөрсөн онд 268 мянган аж ахуйн нэгж, байгууллагыг хяналт, шалгалтад хамруулж, 95,200 гаруй зөрчил илрүүлэн, 40220 орчим зөрчлийг арилгуулж, 14,586 зөрчлийг арилгуулахаар эрх зүйн баримт бичиг өгч, Зөрчлийн тухай хуулиар 185 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.

Түүнчлэн ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал итгэлдээ, Онцгой байдлын байгууллагаас хиймэл дагуул, ОХУ-ын ой, хээрийн түймрийн нэгдсэн мэдээллийн судалгааны цахим хуудас, АНУ-ын Үндэсний сансрын захиргаа /NASA/ , ЦУОШГ-ын цахим сайтуудаас өдөр тутамд  ой, хээрийн гал түймрийн нөхцөл байдлын мэдээг авч мэдээллийг боловсруулан ажиллаж байна.

Мөн 2015 онд Галын аюулгүй байдлын тухай хууль, 2017 онд Гамшгаас хамгаалах тухай хуулийг шинэчлэн батлуулж, гамшгаас хамгаалах, гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэг, бүлгийн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох эрхзүйн орчныг бүрдүүлсэн. Өнөөдрийн байдлаар 21 аймгийн 126 сум, нийслэлийн 2 дүүрэгт 128 сайн дурын хэсэгт 3618 хүн ажиллаж байна.

Иргэд, олон нийт, сайн дурынхны гал түймэр, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах хор уршгийг арилгах мэдлэг,чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Бэлэн бай” сургалтын хөтөлбөрийг боловсруулж жил бүр 5 ангиллаар 13 төрөл сэдвээр сургалт зохион байгуулж байна. Өнгөрсөн онд гэхэд 2300 орчим сургалт зохион байгуулж, 300 гаруй мянган иргэнийг хамрууллаа.

Засгийн газрын тогтоолоор 2019-2020 онд Говь-Алтай аймгийн Цогт, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд эрэн хайх, аврах салбар, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Архангай аймгийн Тариат, Өвөрхангай аймгийн Хужирт, Хэнтий аймгийн Баян-Адрага суманд Эрэн хайх, аврах бүлэг, Хөвсгөл аймгийн Галт, нийслэлийн ХУД, ЧД, ХСИС-д тус тус Гал түймэр унтраах, аврах анги байгуулахаар төлөвлөн ажиллаж байна”  гэж танилцууллаа.

Цаашид гал түймэр, гамшгийн эрсдэл, хохирлыг бууруулах, орон нутгийн гал түймэр, гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэхийн тулд:

  • Гал түймрийн гамшигтай тэмцэх зориулалт бүхий тусгай хэрэгцээт техник, автомашин, тоног төхөөрөмжийг шууд худалдан авах эрх зүйн орчинг бүрдүүлэх талаар холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах,
  • Гал түймэр унтраах, аврах ангиудыг зориулалтын байр /депо/- той болгох,
  • Гамшиг, гал түймрийн нөхцөл байдлыг эрт илрүүлэх, мэдээлэх, урьдчилан сэргийлэх, эрэн хайх аврах, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх зорилгоор Онцгой байдлын байгууллагад нисэх нэгжийг байгуулах, нисэх онгоц, нисдэг тэргээр хангах асуудлыг яаралтай шийдвэрлэх,
  • Монгол Улсад мөрдөгдөж байгаа “Гал унтраах анги, хэсэг, аврах нэгжид тавих шаардлага ”MNS 6412:2013 стандартад алба хаагчдын тоог хүргэх,
  • Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах байгаль орчныг хамгаалахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх.
  • Гал түймэр унтраах сайн дурын хэсгийг нэмэгдүүлэх, чадавхжуулах зэрэг саналыг дэвшүүллээ