Өвөрхангай аймгийн МСҮТ-ийн багш нар туршлага судалж байна
2019.03.29

Өвөрхангай аймгийн МСҮТ-ийн багш нар туршлага судалж байна

Өвөрхангай аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн багш нар ижил төстэй сургуулиудаар зочилж, мэргэжил нэгтнүүдийнхээ туршлагаас судалж, сургалтад хамрагдахаар нийслэл хотод иржээ.

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Өчигдөр /2019-03-28/ багш нарыг хүлээн авч уулзалаа. Уулзалтын үеэр салбарын бодлого, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад ажиллаж буй багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах чиглэлээр барьж буй бодлого, хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар мэдээлэл өгсөн юм.