2019.03.30

"ЗАМЧИН" худалдааны төвийн худалдаа эрхлэгчидтэй уулзаж, үйл ажиллагаатай нь танилцлаа

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр өнгөрсөн 2018 онд Дархан-Уул аймгийн Төмөр замын орчим зам дагуу гадаа худалдаа эрхлэгч иргэдийн ахуй нөхцлийг сайжруулах, саналыг холбогдох түвшинд санхүүжилтыг шийдвэрлүүлж, аймаг орон нутгаас үлдэгдэл төсөв нь шийдвэрлэгдэн тус төв үүд хаалгаа нээсэн билээ. 

Тэрээр өнгөрөгч амралтын өдрүүдэд тойрогтоо ажиллах хугацаанд тус худалдааны төвийн үйл ажиллагаатай танилцаж, түрээслэгч нартай уулзлаа. 

Энд нэмэлт өртөг шингэхгүй шууд худалдаа хийгдсэнээр хямд бүтээгдэхүүнээр орон нутгийн иргэд үйлчлүүлэх нөхцөл боломж бүрджээ.

Мөн тав тухтай орчинд, хамгийн бага талбайн түрээсээр худалдаа эрхэлэгчид ажлын байр бий болгон, орлогоо нэмэгдүүлж байгаадаа таатай байгаагаа илэрхийлж байна.