Ө.Энхтүвшин Н.Энхболд 2019.04.01 | Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад айлчилна

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад айлчилна

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад айлчилна гэх мэдээлэл байна. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзсан.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар энэ онд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалууд болон хэд, хэдэн томоохон хамтарсан арга хэмжээ зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг дуулгав.

Тухайлбал, Халх голын байлдааны 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын бэлтгэл ажлыг хангаж эхлээд байгаа талаар хэллээ.алхголын байлдааны 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд ОХУ-ын талаас Дорнод аймгийн Халхгол сумыг жишиг сум болгох ажил эхлээд явж байна. Мөн Оросын армийн Александровын нэрэмжит дуу, бүжгийн чуулгын тоглолтыг Монголд зохион байгуулахаар төлөвлөгөөтэй байгаа гэсэн мэдээлэл байна.

Мөн Шадар сайд Ө.Энхтүвшин болон Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нараар ахлуулсан 80 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины хувьд Монголд урьд нь гурван ч удаа айлчлал хийж байв. Тодруулбал, 2000, 2009 онд болон 2014 онд Монголд айлчилсан билээ.