2019.03.28

О.Баасанхүү: Хуульч хүний хувьд дүгнэхэд эрүүдэн шүүсэн байдал харагдаж байна

С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү өчигдөр мэдээлэл /2019.03.28/ хийлээ.

Тэрбээр эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд ил болгохдоо жүжигчилсэн хэлбэрээр үзүүлэх нь зүйтэй гэж байв. Мөн эрүүдэн шүүх явдал нь зөвхөн С.Зоригийн хэргээр зогсохгүй шоронд хоригдсон болгонд тохиолддог. Үүнийг таслан зогсоох хэрэгтэй гэсэн юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “2015 онд Б.Булганыг баривчлагдсан өдрөөс эхлэн хорих байгууллага, хүний эрхийн комисс гээд бүх газарт хандаж байсан. 2017 онд хэргийг олон нийтэд ил болгооч ээ гэдэг асуудал тавьсан ч удаатай. Би хуульч хүн. Бүх мэдээллийг авах эрхтэй. Надад ирсэн мэдээллээр ҮАБЗ дээр энэ хэрэг нотлогдсон юм шиг бичлэг үзэж байсан гэсэн. Тэгэхээр би гүйцэтгэх ажлын гэж нэрлээд буй мэдээллүүдийг, ялангуяа видео баримтаар гаргасан мэдээллүүд байвал үзмээр байна. Гишүүдэд үзүүлсэн бичлэгийг харвал эрүүдэн шүүсэн байдал харагдсан. Эрүүдэн шүүж буй мэдээлэл, гүйцэтгэх ажлаар нотолсон гэсэн мэдээллийг хооронд нь харьцуулах шаардлагатай байна. Т иймээс би Ерөнхийлөгч, Ерөнхий прокурорт албан бичиг хүргүүлнэ.